УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий улсуудад суух Бүрэн эрхт элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа "13 настай охин зодуулсан хэрэг гарсан. Энэ хэрэгт холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт асуулга тавьсан байгаа. Хариугаа авсан. Иргэд мэдээлэл дутмагаас болж гадаадын оронд хүчирхийлэлд өртөх тохиолдол нэмэгдэж байна. Хоёрдугаарт, хилийн чанадад амьдарч байгаа монголчуудад туслах сан байдаг юм байна. Энэ сангийн мөнгө зорилтот хүрээндээ хүрч чадаж байна уу гэдгийг асууя. Томилогдож байгаа Элчин сайд нараас гадаадын оронд амьдарч байгаа монголчуудад монгол уламжлал, ёс заншлыг нь мартуулахгүйн тулд чухам юу хийх вэ гэж асууя" гэлээ.
Нэр дэвшигч Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Иргэдэд туслах сан төсөв нь нэмэгддэггүй боловч гадаадад суугаа монголчуудын тоо үргэлж нэмэгдэж байдаг. Иргэд хүний газар янз бүрийн хэрэгт холбогддог. Бид мэдээллүүдийг татан төвлөрүүлж, тус сангийн мөнгийг зөв газар нь хүргэхийг хичээдэг. Буруу газраа зарцуулагдсан гэдэг гомдол, тайлбар ирж байгаагүй. Голдуу гэмт хэргийн хохирогч болсон, нас барсан хүмүүст тусламж үзүүлсэн байна. Энэ мэдээллүүдийг шилэн болгосон байгаа" гэлээ.
Нэр дэвшигч Э.Сарантогос "Монгол өв соёл, уламжлал, хэлийг нэн ялангуяа хүүхдүүдэд зааж сургах, эх оронч иргэдийг төлөвшүүлэхийн тулд дипломат төлөөлөгчийн газар чухал үүрэг гүйцэтгэдэг. БНСУ-ын хувьд тэндхийн ТББ, хувь хүмүүстэй нягт хамтран ажиллах шаардлагатай. Хэрэв томилогдвол БНСУ-д идэвхтэй үйл ажиллагаа явуулж, иргэдийн эрх ашгийг хамгаалж байгаа ТББ, иргэдийг дэмжиж, очингуутаа уулзаж, санал солилцоно" гэлээ.
Нэр дэвшигч Д.Гэрэлмаа "Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлтэй нягт хамтарч ажиллана, саяхан хуралдаж, санал солилцсон байгаа" гэлээ.
Нэр дэвшигч П.Сэргэлэн "Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудад өв соёлыг нь таниулж, хэлийг нь мартуулахгүй чиглэлд онцгой анхаарна. Кувейтэд монгол хүн харьцангуй бага амьдардаг ч соёлын онлайн сургалт, контентуудыг нэвтрүүлнэ гэж бодож байна" гэлээ.
1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг;
2. Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эргүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг;
3. Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус томилохоор тус тус тусгаад байгаа юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13