![](/storage/posts/February2025/zWXwQuf01zIeZQScbf5d.jpeg)
Төрийн албан хаагч гэдэг нь төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ. (Төрийн албаны тухай хууль 3.1.2) Энэ хуулийн үйлчлэлд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч хамаарна.
Тэд төрөөс томилогдсон эсвэл сонгон шалгаруулалтын үндсэн дээр албан тушаалд томилогдон ажилладаг. Төрийн албан хаагчид нь төр, засгийн газрын бодлого, төсөв, хууль тогтоомж, нийгмийн үйлчилгээ зэрэг олон төрлийн асуудлыг шийдвэрлэхэд удирдах, гүйцэтгэх, туслах үүрэгтэй оролцдог. Иргэний нисэхийн ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн газрын харьяа агентлаг боловч нисэхийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн бодлогыг зохицуулах үүрэгтэй. ИНЕГ-ын дарга төрийн захиргааны албан хаагч бөгөөд бусад албан хаагч нь төрийн албаны дээрх 4 төрөлд багтдаггүй болно. Албан хаагчийн статус, тэдний ажил үүрэг, цалин хөлс, тэтгэвэр, ажилтны эрх зэрэг нь салбарын хууль, дотоод дүрмээрээ зохицуулагддаг бөгөөд ижил төстэй байгууллага бол Эрчим хүчний зохицуулах хороо юм. ЭХЗХ нь Ерөнхий сайдын харьяа тохируулагч агентлагийн статустай боловч алба хаагчид нь төрийн албанд тооцогддоггүй. Тус байгууллага нь төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай бөгөөд зарим нэгж нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах ашгийн зорилготой, төсөл хөтөлбөрийн шинжтэй. Иргэний нисэхийн салбар нь техник, мэргэжлийн өндөр шаардлагатай салбар тул албан хаагчид нь тусгай мэргэшлийн гэрээний үндсэн дээр ажилладаг. Ажлын байранд тавигдах шаардлага, гэрээний нөхцлийг дотооддоо шийддэг. “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуульд нийтийн албан тушаалтан гэдэг ойлголт байдаг.
Үүнд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн, орон нутгийн өмчийн болон төрийн, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнуудыг хамардаг. Нийтийн албан тушаалтнууд нь хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагатай бөгөөд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 2.1. "Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна." гэсэн эрх зүйн зохицуулалт үндэсний хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй билээ. Энэ заалт нь төрийн аливаа үйл ажиллагааг нэгдмэл байдалд зангидахын тулд холбогдох хуулиар бүхий л эрх хэмжээг хуульчлах тухай ойлголт юм. Харамсалтай нь Булган аймгийн Засаг даргыг томилохдоо энэхүү хуулийн эрх хэмжээг зөрчөөд байна. Тодруулбал, Засаг дарга Пүрэв-Очирыг томилсон шийдвэр нь хууль бус, түүнийг томилуулах шийдвэрийг баталгаажуулахад Төрийн албаны зөвлөлийн дарга Цэдэвсүрэн илтэд хууль зөрчсөнийг иргэний хувиар Үндсэн хуулийн эсрэг үйлдэл хэмээн дүгнэж байгаа тул үүнийг таслан зогсоохыг шаардан ҮХЦ, Улсын Их хурал, Авлигтай тэмцэх газарт мэдээлэл, гомдол хүргүүлээд байгаан байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Баянзүрх дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо
tentsver.mn | 2 минутын өмнө
![Баянзүрх дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо](/storage/posts/February2025/MchWujqGmE14iHOBhBsz-100x100.jpg)
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дуус...
tentsver.mn | 32 минутын өмнө
![Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дууслаа](/storage/posts/February2025/YZ7gyVpNdiCDXoGeaWQp-100x100.jpg)
![Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тэргүүтэй төлөөлөл БНХАУ-ын Дачин хотод ажиллав](/storage/posts/February2025/SzP0uFS3HjCdmnDMvsIQ-100x100.jpg)
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчи...
tentsver.mn | 14 цагийн өмнө
![УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа](/storage/posts/February2025/QHolG5ZPCcxp2rZk9Ple-100x100.jpg)
![Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна](/storage/posts/February2025/1qecOteY50baHaydPyXw-100x100.jpg)
![E-Mongolia системд одоогийн байдлаар 88 байгууллагын 1264 үйлчилгээ цахимжаад байна](/storage/posts/February2025/rMhkWCeEtI4moq01h6B3-100x100.jpg)
Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210....
tentsver.mn | 18 цагийн өмнө
![Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна](/storage/posts/February2025/Vke2tBkA5ms4yPuBpPds-100x100.jpg)
![Шадар сайд Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа](/storage/posts/February2025/oRc3qEkhSUu5YsZJBdET-100x100.jpg)
![Д.АМАРБАЯСГАЛАН: Баруун бүсийн таван аймгийн худалдааны эргэлт нэмэгдэж, хөрөнгө оруулалт төвлөрөх боломжтой](/storage/posts/February2025/cr01iqNiOH0q2Ir0kJBj-100x100.jpg)
![Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарт баяр хүргэв](/storage/posts/February2025/fnjKcK6MSsMLkO1x8JIg-100x100.jpg)
![Худгийн лаг шаварт унаж, шигдсэн иргэнийг эсэн мэнд аварчээ](/storage/posts/February2025/DAlj3tjsiBzeKkLcoNNl-100x100.jpg)
![Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно](/storage/posts/February2025/IWVh96YSdPGiXHSzOlRG-100x100.jpg)
![Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэллээ](/storage/posts/February2025/lbSJ3I9H34zzECIzUBLM-100x100.jpg)
![Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг ирэх зургаадугаар сард нээнэ](/storage/posts/February2025/1GYvCCM1UaEJYvuDKyS1-100x100.jpg)
![Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно](/storage/posts/February2025/BQcXWUJgWjtut0qbjubk-100x100.jpg)
![Д.АМАРБАЯСГАЛАН: Баруун бүсийн аймгууд эдийн засгийн интеграцид нэгдсэнээр худалдаа үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлээ бий болгох боломжтой](/storage/posts/February2025/SReyKlrOozs3s0W5ii4F-100x100.jpg)
![УИХ-ын даргын 81 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллалаа](/storage/posts/February2025/E2fk2o1KcF67029vloox-100x100.jpg)
![Баян-Адрага, Норовлин сумдын нутгаар 10-15 см буюу хамгийн зузаан цасан бүрхүүлтэй байна](/storage/posts/February2025/QTtBYxCfAPtqmpJ5kQxU-100x100.jpg)
![Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч тодорлоо](/storage/posts/February2025/h86eyYEqJSU1You7ueGA-100x100.jpg)
![Нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээн өнөөдрөөс эхэллээ](/storage/posts/February2025/abWznD1O3NHvUlu40GRo-100x100.jpg)
![Д.БЭХБАТ: Цахимаар үнэт эдлэл худалдан авахас татгалзсанаар эрсдэлээс өөрийгөө хамгаална](/storage/posts/February2025/tfKufvwFvz78yjxOsZ4t-100x100.jpg)
![Хилийн боомтын МЕНЕЖМЕНТИЙГ ХУВИЙН ХЭВШИЛД хариуцуулна](/storage/posts/February2025/OOGeifII33mT4RNX4SLy-100x100.jpg)
![Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно](/storage/posts/February2025/RturvGxT9bQltWct9Mtj-100x100.jpg)
![Т.ДАВААДАЛАЙ: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана](/storage/posts/February2025/LHdKFSKnk4zAyWumX1dA-100x100.jpg)
![ИЦББХ-ны дарга Ж.Золжаргал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хиймэл оюун ухааны бодлогын аналист Мария Паула Мухика Камиресттай уулзлаа](/storage/posts/February2025/iwuH50sPPyVOJpuq2Qhc-100x100.jpg)
![“Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” боловсруулж хэрэгжүүлнэ](/storage/posts/February2025/WkzpC4py4WZAidvyfYpW-100x100.jpg)
![“Дулаалъя” аянаар гэр хорооллын байшингуудын дулаан алдагдлыг хэмжиж байна](/storage/posts/February2025/M0ckaqWhYqmuC67VwZF6-100x100.jpg)
![БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ПҮРЭВ-ОЧИРЫГ ОГЦРУУЛАХ БОЛСОН ШАЛТГААНЫГ ТАЙЛБАРЛАВ](/storage/posts/February2025/zWXwQuf01zIeZQScbf5d-100x100.jpeg)
![ЦЕГ: Баянзүрх дүүрэгт гэр шатаж 3 хүүхэд, 1 том хүн амиа алдсан](/storage/posts/February2025/NSuIXTmGBW2D6yjdndbl-100x100.jpg)
Бөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашигла...
tentsver.mn | 2025-02-10
![Бөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна](/storage/posts/February2025/d8VvQHGKQ8tGkNH2luZH-100x100.jpg)