Минжийн хангайн заставт ковидын халдвар илэрсэн талаар мэдээлэл гарсан билээ. Тус застав алслагдсан газар тул ковидын халдвар илэрсэн нь олон нийтийн анхаарлыг ихэд татах болсон. Учир нь тус заставт саяхан УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа зэрэг нэр бүхий гишүүд очсон гэх мэдээлэл бий. Ингэхдээ Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн УИХ-ын нэр бүхий гишүүдийг дагуулж заставаа танилцуулсан байна. Тус гишүүдийг явсны дараа заставын албан хаагчдаас илэрсэн байдаг. Тэгвэл энэ талаар ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайванаас тодрууллаа.
-Минжийн хангайн заставын нөхцөл байдал ямар байна вэ. Халдвар авсан иргэдийн биеийн байдал хэр байгаа вэ?
-Халдвар авсан нэг хүүхэд, хоёр албан хаагчийг заставаас татаж авсан. Биеийн байдал хэвийн, гэрээр эмчлэгдэж байна.
-Жолоочоос халдвар илэрсэн гээд байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
- Сүүлийн үед иргэд хуш модны самар түүх зорилгоор тус хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, удаа дараа хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил гаргах явдал нэмэгдсэн мөн алслагдсан хилийн анги, салбарт ажиллаж, амьдарч байгаа хилчдийн ахуй байдалтай газар орон дээр нь танилцуулах зорилгоор энэ сарын 7-ны өдөр ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн УИХ-ын зарим гишүүний хамт Минжийн заставт ажилласан юм. Бүлгийн бүрэлдэхүүн хилийн застав явахаас өмнө PCR шинжилгээнд хамрагдахад бүгд сөрөг гарсан байна. Дээрх бүлгийг ажиллаад ирсний дараа буюу энэ сарын 9-ний өдөр тус застав руу хүнс, материалын хангалт хүргэх, ээлж солилцох бүлэг явсан. Тус бүлгийн бүрэлдэхүүнд байсан жолооч, ахлах ахлагч Б-гээс нэгдүгээр сарын 13-ны өдөр халдварын шинж тэмдэг илэрснийг хилийн заставаас мэдэгдсэн. Дуудлагын дагуу очиход уг ахлагчаас гадна хилийн заставт ажиллаж амьдарч байсан хоёр том хүн, нэг хүүхэд халдвар авсан байсныг шинжилгээгээр тогтоож, Улаанбаатар хот руу татан авсан.
-Одоо ХХЕГ-ын зүгээс заставын бусад албан хаагчдаас шинжилгээ авах ч юм уу, тусгаарлах зэрэг ямар арга хэмээ авч ажиллаж байгаа вэ?
-Нэгдүгээрт бүлэг явуулаад тандалт хийгээд халдвартай хүмүүсээ авчирсан. Одоо заставт мэргэжлийн баг ажиллаж бусад албан хаагчдыг тандах, тусгаарлах, хөдөлгөөн хязгаарлах зэрэг арга хэмжээг авч байна. Одоогоор нэмж халдвар илэрсэн тохиолдол гараагүй. Хил хамгаалалт хэвийн явагдаж байна.
-Заставт ажилласан УИХ-ын гишүүдийн нэрийг тодруулж болох уу?
-Минжийн хангайн застав УИХ-ын гишүүд ямар зорилготой очсон гэдгийг ХХЕГ-аас тайлбар хийсэн. Ямар ямар хүмүүс очсон бэ гэдгийг хэлэх боломжгүй.
Д.Даваасүрэн
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13