УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.ЦОГТГЭРЭЛ: Хоёр намын бүлэг нэгнээ чадавхгүйжүүлж байгаа нь жижигхэн эрх ашиг

Admin | 2022-01-17


УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл “Үйл аижллагаагаа нэгтгэн зохицуулж байж Бүлгийн үйл ажиллагаа амжилттай явагдах ёстой. Энэ чиглэлд АН-ын Бүлгийн дарга, дотоод зохион байгуулалт дээр асуудал гараад энэ асуудлаа УИХ-ын дарга, холбогдох албан тушаалтнуудад тавьсаар ирсэн. Намрын чуулган өнөөдөр хааж байна. Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг шаардсан. Заавал УИХ-ын даргыг ҮХЦ-д өгөөд яах вэ, ойлголцоод шийдчихье гэж хүлээсэн. Тиймээс дахин, дахин шаардсан. Тиймээс бид одооноос Г.Занданшатар даргыг Цэцэд өгөх гэж байна. Яагаад бид ингэж байгаа вэ гэвэл, нэгдүгээрт Г.Занданшатар хуулиа биелүүлэх ёстой.

Хоёрдугаарт, Г.Занданшатар даргыг Ардчиллыг тээгч, хамгаалагч түшээ гэж хүндэтгэдэг. Г.Занданшатар эс үйлдлээрээ парламентыг, сөрөг хүчнээ бэхчүүлэхэд хойш сууж буйд харамсаж байна. Хамгийн гол зүйл нь парламентын ардчилал. Хоёр намын бүлэг нэгнээ чадавхгүйжүүлж байгаа нь жижигхэн эрх ашиг. Тиймээс бид Г.Занданшатар даргын асуудлаар цэцэд хандаж байна” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)