Н.ГАНИБАЛ: ҮХЦ-д Г.Занданшатар, АТГ-т Д.Дэлгэрсайхан, П.Дэлгэрнаран, С.Амардэлгэр нарыг шалгуулна

Admin | 2022-01-17


Өнөөдөр О.Цогтгэрэл, Ц.Туваан, Н.Алтанхуяг, Н.Ганибал, С.Ганбаатар нарын Ардчилсан намын гишүүн ҮХЦ-д хандаж, зарим төрийн албан хаагчдыг АТГ-т өгч шалгуулахаар болсон талаараа мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал хэлэхдээ “Ардчилсан намын тамганы маргааныг эхлүүлсэн төрийн алба хаагч нарыг өмнө нь АТГ-т өгсөн. Харамсалтай нь хэрэг үүсгэж шалгаагүй. Энэ удаад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн олонх гишүүдийн зүгээс бүртгэлийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудыг мөн өгч байна. УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, хэлтсийн дарга Ганзориг, хяналтын байцаагч Чиймаа, Д.Чинтулга гэсэн дөрвөн хүн бий. Мөн Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Амардэлгэр, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран нарыг ч мөн шалгуулахаар хандаж байна. Ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрүүдийг гаргасан. АТГ энэ асуудлыг зайлшгүй шалгах ёстой. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар гэдэг хүн яагаад Үндсэн хууль зөрчсөн бэ гэх үндэслэлийг хэлье. Г.Занданшатар нь Монгол Улсын Их хурлын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн хүрээнд зохион байгуулагдсан хурлын олонхын шийдвэр намын дотоод маргаан мэтгэлцээнийг хүлээн зөвшөөрөхгүй холбогдох хууль тогтоомжид заасан үйлдлийг хийхээс талгалзаж буй нь хууль бус үйлдэл гэж үзэж байгаа юм. УИХ-ын даргын албан тушаалтны хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-н хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэснийг зөрчсөн байна” хэмээлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)