COMPLEX биржийн ОНЦЛОГ

Admin | 2022-06-13


  Бид өмнөх дугааруудад крипто валютын арилжаатай холбоотой зөвлөмжүүдийг COMPLEX биржтэй хамтран хүргэсэн билээ. Тэгвэл уншигчдын хүсэлтээр энэ удаа COMPLEX биржийн бусдаас ялгарах онцлог, давуу талын талаар товчхон мэдээлэл бэлтгэлээ. Одоогоор COMPLEX бирж монголд үйл ажиллагаа явуулж буй биржүүдийн эхний дөрөвт нэрлэгдэж байна.

Манай улс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуультай болсон. Ингэснээр энэхүү үйлчилгээг үзүүлэгч буюу биржүүдийн хувьд найдвартай, бат бөх технологид суурилсан байх нь чухал болоод байна. COMPLEX нь дэлхийн шилдэг гурван крипто биржүүдийн нэг Bittrex-ийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан байна. Энэ утгаараа технологийн дэвшил, аюулгүй байдлын хамгаалалт зэрэг нь төдий хэмжээнд хамгаалагджээ. Товчхондоо та дэлхийн шилдэг гуравт багтдаг крипто биржийн үйлчилгээнээс дутахааргүй үйлчилгээг монголдоо авч байна гэж ойлгож болох аж.  Тиймээс крипто дуусна, хүрэлцэхгүй гэсэн асуудал гардаггүй, дээр нь хамгийн олон хослол, сонголттой бирж гэдгээр арилжаачид хэдийнэ мэддэг болжээ. Үүгээрээ монголд анхдагч болж чадсанаараа бас нэгэн давуу талыг бий болгожээ. 

Крипто арилжаачдын хамгийн их сонирхсон асуулт бол шимтгэл. COMPLEX биржийн арилжааны шимтгэл Bittrex-н үндсэн шимтгэл буюу койноос хамаарч 0.05%- 0.17% байдаг аж. Койн зарлагын шимтгэл мөн койноос хамаарч доод лимиттэй ба өөр блокчейнээс хамаарч өөр өөр шимтгэлтэй. Тэгвэл төгрөгийн зарлага хийхэд нийт дүнгийн 1% -ийн шимтгэлтэй бөгөөд дээр нь банкны гүйлгээний шимтгэл 300 төгрөг байдаг авдаг байна. Энэхүү шимтгэлийн хувь нь койны арилжаачдын хувьд маш боломжийн үнэлгээ аж.

Аюулгүй байдал: COMPLEX аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж иржээ. Биржийн платформ нь үйлчлүүлэгчдийн хөрөнгө болон гүйлгээг аюулгүй байлгах үүднээс олон давхар хамгаалалттай бүтээгджээ. 

Технологийн  хувьсгалыг дэмжинэ: Зөвхөн криптогоор хязгаарлагдахгүй дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй багуудтай хамтран бараа, үйлчилгээ, үйл ажиллагааны менежментийн хэлбэрийг өөрчилж чадахуйц шинэ, бүтээлч токенуудыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Үндсэндээ дижитал ертөнцөөр дамжуулж монголыг дэлхийд таниулах зорилготой хамт олон ажиллаж байгаа гэсэн үг.

Технологийн хурд: Тус бирж нь ачаалал ихтэй үед ч захиалгыг хялбар гүйцэтгэх үүднээс тусгайлан бүтээсэн систем ашигладаг байна. Bittrex биржийн өргөн хүрээтэй API-үүдээр дамжуулан арилжааны платформ болон алгоритмын арилжаагаа гүйцэтгэдэг аж. Энэ бол крипто биржийн хувьд маш чухал үзүүлэлт юм.

COMPLEX-тай яаж холбоо барих вэ?

Та support@complex.mn болон Facebook хуудас Complex Mongolia-аар холбоо барьж мэдээлэл авах боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)