Түүхийг марталгүй баатруудаа дурсахуй

Admin | 2025-03-21


Тиймээ, ялалтад бидэнд их үнэ цэнээр олдсон,

Дайснууд ч чамгүй  зориг гаргасан

Бидний ялалт  төдий чинээ  мөнхөрсөн

К. Симоновын “Танк” шүлгийн хэсгээс, 1939  он .

Монгол, Оросын  жирийн хайгуулчаас мужийн захирагч, Элчин сайдуудаас төрийн тэргүүн хүртэл олон хүний хүчин зүтгэлийн  ачаар 85 жилийн дараа Агуу Эх орны дайнд ялалт байгуулсан 80 жилийн ойн баярын өмнөхөн Халх голын дайны баатруудын шарилыг эх оронд нь авчирлаа. 

Дэлхийн II  дайны өмнөхөн 1939 оны 5-р сарын 11-нд  Японы арми болон  тоглоомын гэгддэг Манж улс  Монголын газар нутагт халдсанаар Халх голын дайн  (Номунханы мөргөлдөөн) эхэлсэн түүхтэй. Монгол-Зөвлөлтийн  Засгийн газрууд  1936 онд  харилцан туслалцах Протоколд байгуулсан. Түүнд заасаны дагуу Зөвлөлт улс нь Монголын газар нутгийг хамгаалалцаж 1939 оны 5-6 дугаар саруудад болсон тулалдаанаар  БНМАУ болон  түүний ойролцоо орших  Зөвлөлтийн Забайкальск бүс  нутагт байрлах  цэргийн хүч (Ажилчин тариачны улаан армийн 57 тусгай корпусын 5500 цэрэг)  дайсны довтолгооныг зосгооход хангалтгүй гэдэг нь тодорхой болсон. Тиймээс ч Зөвлөлтийн Уралын бүс нутгаас яаралтай цэргийн нэмэлт хүч илгээсэн билээ. Нэмэлт хүчний цөм нь Пермь хот болон Пермийн  бүс нутагт байрлах Зөвлөлтийн 82-р явган цэргийн дивиз болсон. Уралын нутгийн залуус, Мотолвихи болон Ухалмаш-т үйлдвэрлэсэн зэвсэг Халх голд байдлыг үндсээр нь өөрчилсөн. Шийдвэрлэх тулалдаанд баатарлагаар гавьяа байгуулсан 82-р явган цэргийн дивизийн 1910 дайчин одон медалиар шагнуулсан билээ. Тэдгээрээс хоёр нь Зөвлөлт Холбоот Улсын баатар цол хүртсэн.  Тухайн үед итгэл найдвар гэгдэж байсан  дивизийн командлагч Георгий Жуков 1939 оны 8 дугаар сард болсон тулалдаануудыг удирдан Монгол-Зөвлөлтийн цэргийн хамтарсан хүчээр Японы милитаристуудыг бут цохисон. Энэ ялалт нь  Японыг Гитлерийн Германтай хавсран  ЗХУ-руу довтлох төлөвлөгөөг зогсоосон төдийгүй  фашистын Герман болон Японы милитаристуудын эсрэг дайнд  (1939-1945 он) манай хоёр улс хамтдаа ялалт байгуулах суурийг тавьсан.

Гэвч Зөвлөлтийн 70000 дайчдаас 9700-аад нь Халх голын тулалдаанд амь үрэгдэж, түүнээс ойролцоогоор 2000 цэргийн цогцос олдолгүй Дорнодын тал нутагт үлдсэн билээ.  Зөвлөлтийн 82-р явган цэргийн дивизийг 1941 онд Москва хотын ойролцоо болсон тулалдаан болон Бородины тулалдаанд баатарлаг гавьяа байгуулсныхаа төлөө “3-гвардейский” хэмээн нэрлэсэн.

Дорнодын тал нутагт амь үрэгдсэн 1500-аад цэргээс 4000 нь хүндээр шархадсанаас амь үрэгдсэн юм.

Соёл, түүхийн өвийг хамгаалах "Үе, үеийн холбоо" сангаас зохион байгуулсан "Халх гол.  Бидний алдар улам бүр бадарна 2024" олон улсын төслийн хүрээнд Монгол, Орос, Беларусь, Казахстаны хайгуулчдын цуцашгүй ажилласаны хүчээр  Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам,  Ерөнхийлөгчийн буцалтгүй тусламжийн сан болон  Монголын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр тэртээхон жилүүдэд Дорнодын талд амь үрэгдсэн баатруудын цогцсыг нутагт нь эргүүлэн авчирсан.

2024 онд зохион байгуулсан хайгуулаар Улаан армийн 27 дайчны цогцсыг олж тэдгээрээс тавынх нь баримт бичгээр хэн болохыг нь тогтоосон юм. Тэдний нэг болох  82-р явган цэргийн дивизийн 601-р буудлагын хорооны дэслэгч Масалкин Егор Петровичийн  хамаатан саданг нь олсон. Тэрээр Пермь  хязгаарын  Оханск  нутгаас гаралтай, Андреевский тосгоны зөвлөлд харъялагдаж байсан бөгөөд 1939 оны 8 дугаар сарын 8-ны өдөр амь үрэгдэжээ. Түүний охин Раиса нь эцгийгээ мэддэггүй. Учир нь охин Раиса нь 1939 оны 7 дугаар сарын 24-нд буюу аав нь  дайнд явсаны дараа мэндэлсэн. Масалкин Егор Петрович 1939 онд амь үрэгдсэнийг ар гэрийнхэн нь  мэдээгүй, тиймээс охиных нь хүүхдүүд хүртэл  өвөөгөө  амьд байгаа болов уу, эргээд ирэх байх хэмээн найддлага тасраагүй.

Монгол, Оросын харилцааны түүхэнд  ийм тохиолдол  гарч байгаагүй Тиймээс ч  хууль эрх зүйн  хувьд зөрчилдөөнтэй байдал үүсч  асуудлыг төрийн тэргүүний хэмжээнд яригдаж нэлээд хөөцөлдөж, ярилцсаны эцэст шийдвэрлэсэн.  Ийнхүү  баатарлаг гавьяа байгуулсан дэслэгч Масалкин Егор Петровичид хүндэтгэл үзүүлж,   Батлан хамгаалах яам, бүс нутгийн болон дүүргийн удирдлагууд, олон нийтийн төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн сүүлчийн замд нь үдсэн. Энэ хүндэтгэлийн  ёслолд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны  атташе Ононгийн Чинбаяр оролцжээ.

Монгол Улс Халх голын дайнд ЗХУ-аас үзүүлсэн тусламжийг мартаагүй. Тиймээс ч фашистын Герман болон түүний гар хөл болсон Европын орнууд Зөвлөлт Холбоот Улс руу халдахад  Монгол Улс  хамгийн түрүүн тусалсан.  Монгол Улс ЗХУ-д хамгийн их  буюу 158 сая ам.доллартай тэнццэхүйц тусламж үзүүлсэн. Үүнд хагас сая морь,  дулаан хувцас (Зөвлөлтийн таван цэрэг тутмын нэг нь монголчуудын бэлэглэсэн цимбэн цэргийн шинель өмсч байсан бол офицеруудад 68000 нэхийг дээл өгсөн), хүнсний бүтээгдэхүүн (сая орчим тонн мах болон бусад  хүнсний бүтээгдэхүүн) орсон. Монголын төр тусламж үзүүлэдэ зогсохгүй жирийн иргэд  хувиасаа нийт 9.5 сая ам.доллартай тэнцэхүйц тусламжийг бэлэг болгон өгсөн.  Тухайн үед монголчууд өөрсдөө идэх хоолоор гачигдаж байсан хэдий ч харамгүй тусалсан. Дайнй он жилүүдэд  монголчуудын хоёр хүн тутмын нэг нь хагас өлсгөлөн байсан гэдэг. Үүнээс гадна  Монголын эдийн засаг нэлээд хүн байсан үе. Гэсэн хэдий Зөвлөлтийн ард түмэнд туслх хөдөлгөөнийг өрнүүлж Монголын Засгийн газар   “Революционная Монголия“ (Хувьсгалт Монгол) танкийн бригадыг (тус бригад  Т-34, Т-21, Т-70  маркийн нийт  32 танктай) мөн 12 сөнөөгч онцготой “Монгольский арат” агаарын эскадрилийг байгуулж Зөвлөлтийн Улаан Армид бэлэглэх ажлыг зохион байгуулсан. Мөн Тува болон Монголоос  Агуу эх орны дайнд сайн дурын цэргүүд оролцсон билээ. 1945 онд ч Монголын арми Манжуур дахь милитарист Японы цэргийг бут цохиход  бүх л хүчээ шавхан оролцсон нь Зөвлөлтийн цэргүүдэд маш том дэмжлэг болсон.

Монгол Улсаас ОХУ-д  суугаа Элчин Сайдын Яамны атташе Ононгийн Чинбаяр хэлэхдээ,  Монгол Улс нь Зүүн Европын (Польш, Чех,Украин болон Балтийн тэнгисийн орнууд ) зарим  орнууд шиг улс орныг нь чөлөөлж, энх тайван тогтоохын тулд 1939-1945 оны дайнд амь насаа зориулсан хэдэн мянган дайчдын гэгээн дурсгалд зориулан босгосон хөшөө дурсгалыг фашистын хойч үе болох неофашистуудын  ятгалгад автаагүй.   Монголын ард түмэн тэдгээрийн хөшөө дурсгал хүндэтгэлтэй ханддаг.

Халх гол, Чойбалсан болон Улаанбаатарт дахь хөшөө дурсгалыг өнөөдрийг хүртэл  арчилж, хамгаалдаг. Манай ард түмнүүдийн түүхэн ой санамж, хамтын ажиллагааны эерэг туршлагыг марталгүй хадгалах нь   XXI зуунд  Монгол Оросын  уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааны  үндэс суурь болно.

Д.Цэрэнсамбуу

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)