Дэлхийн 130 орны сайхан бүсгүйчүүд оролцож байгаа 70 дахь удаагийн "Дэлхийн Мисс” тэмцээний финалын шат коронавируст халдвартай холбоотойгоор хойшлогдоод байсан билээ.
Тэгвэл тэмцээн зохион байгуулагчдын зүгээс финалын тэмцээнийг ирэх гуравдугаар сарын 16-ны өдөр Пуэрто Рикогийн Сан Хуан хотын "José Miguel Agrelot Coliseum” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар тов гаргажээ.
А.Бөртэ-Үжин өнөөдөр /2021.01.23/ өөрийн цахим хуудаснаа “Дэлхийн Мисс тэмцээний финал гуравдугаар сарын 16-нд Пуэрто Рикогийн Сан Хуан цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. Цар тахлын улмаас зөвхөн шилдэг 40 орны гоо бүсгүйчүүд финалын шалгаруулалтдаа эргэн очих бөгөөд бусад орны гол бүсгүйчүүдийг цахимаар танилцуулах боллоо” гэжээ.
Монгол Улсыг төлөөлөн оролцож буй тэрбээр "Авьяаслаг мисс”-ээр шалгараад байгаа билээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх...
tentsver.mn | 20 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын Ерөнхийлөгч Эммануэль Мак...
tentsver.mn | 23 цагийн өмнө
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Хүний их эмч Э.ӨНӨРЖАРГАЛ: Тэмбүү тусахгүй байя гэвэл үнэнч...
tentsver.mn | 2 Жилийн өмнө