"Бээжин 2022" олимпын нээлтийн ёслолын сургуулилт хийжээ

Admin | 2022-01-23


“Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслолын сургуулилалтыг “Шувууны үүр” үндэсний цэнгэлдэх хүрээлэнд бямба гарgгийн орой хийжээ. Ирэх хоёрдугаар сарын 4-нд болох нээлтийн ёслолын бүх үйл ажиллагааг урьдчилан бэлтгэсэн энэхүү сургуулилалтад 4000 орчим хүн оролцсон байна.

“Олимп, Паралимпын нээлт, хаалтын ёслолын төлөвлөгөөг 2021 оны гуравдугаар сард албан ёсоор баталсан бөгөөд энэхүү сургуулилалт нь олон сар үргэлжилсэн бэлтгэл ажлын сүүлийн үйл ажиллагаа юм” гэж “Бээжин-2022” наадмыг зохион байгуулах хорооны нээлт, хаалтын ёслол хариуцсан хэлтсийн дарга Чан Ю мэдээлжээ.

Олимпын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал Яннис Экзаркосын хувьд, “Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслол нь 2008 оны зуны наадмынхаас тэс өөр байх ч эн тэнцэхүйц сэтгэгдэл төрүүлэх бөгөөд үзэхгүй өнгөрч боломгүй үйл ажиллагаануудын нэг юм” гэдгийг онцлон хэлсэн байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)