Б.Ангирмаад Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгоно

Admin | 2022-01-26


Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаад Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгохоор болжээ. Монголын рок попын “төмөр хатагтай” гэж нэрлэгддэг тэрбээр 14 настайгаасаа аялгуу зохиож эхэлсэн. Рок попын ертөнцөд өөрийн гэсэн 100 гаруй уран бүтээлийг бүтээж, түүний дууг дуулаагүй одод байдаггүй.

Мөн орчин цагийн залуусыг байлдан дагуулсан “Киви” хамтлагийг үүсгэн байгуулж продессерээр нь ажиллаж, үүнээс гадна дуучин олон шинэ залуу уран бүтээлчийг төрөн гаргасан. Түүний хувьд 1998 онд “68”, 1999 онд “My Love Songs” болон 2000 онд “Angel” гэсэн цомгуудаа гаргаснаас хойш удтал завсарлаж 2017 онд “Өнгө аяс”, “Удахгүй” зэрэг цомгуудаа гаргасан. 1994 онд “Намайг Ангирмаа гэдэг”, 1995 онд поп дива нартай хамтарсан “Вавилон мөрний эрэг дээр”, 2000 онд “Ах, дүү ая зохиогч”, 2018 онд “Сэтгэл догдлуулсан орой” тоглолтоо хүргэж байсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)