Олимп, дэлхийн аварга Иван Ярыгиний нэрэмжит уламжлалт гранпри тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Манай улсаас 13 жүдоч барилдснаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Отгонжаргал, 55 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Сумъяа нар маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар болов.
Э.Сумъяа хагас шигшээд ДАШТ-ий хошой мөнгөн медальт Буриадын Ирина Ологоновад 1:2-оор, Д.Отгонжаргал эзэн орны Анжелика Федоровад 6:16-гаар ялагдсан.
Манай бусад бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 57 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт “Хилчин” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер З.Занабазар, 70 кг-д Баянхонгор аймгийн залуу тамирчин Ж.Далайдорж, эмэгтэйчүүдийн 50 кг-д өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер М.Мөнхгэрэл, 55 кг-д өсвөр үеийн Азийн аварга, спортын мастер Б.Марал, 59 кг-д “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Аврагч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор, 65 кг-д 2021 оны Азийн аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер З.Болортунгалаг нар маргааш дагах барилдаан хийнэ. Мөн өнөөдөр эрэгтэйчүүдийн 65, 79, 125, 53, 57, 62 кг-ын жингийн эхний өдрийн барилдаан болно.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх...
tentsver.mn | 20 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын Ерөнхийлөгч Эммануэль Мак...
tentsver.mn | 23 цагийн өмнө
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Хүний их эмч Э.ӨНӨРЖАРГАЛ: Тэмбүү тусахгүй байя гэвэл үнэнч...
tentsver.mn | 2 Жилийн өмнө