Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн Ичиро Оцүка энэ сарын 18-ний өдөр манай улсад ирсэн билээ. Тэрбээр Монголын хөл бөмбөгийн холбооны удирдлагууд, найман хэлтсийн дарга нартай уулзаж, холбооны үйл ажиллагаатай хэдийнээ танилцаад байна. Үндэсний шигшээ багийн хувьд энэ онд АХБХ-ны “Азийн цом”-ын гуравдугаар шатанд өрсөлдөнө. Тэмцээний сугалааны үйл ажиллагаа хоёрдугаар сард явагдах бол тэмцээн зургадугаар сард болох тов гараад байгаа юм. 32 жилийн дасгалжуулагчийн туршлагатай Япон дасгалжуулагч Ичиро Оцүка “Өмнөх дасгалжуулагч Масэ Шичүгийн баримталж байсан арга барилыг эвдэлгүй, Монголын шигшээ багийн богино хугацаанд хэдий ч амжилттай удирдахыг хүсэж байна” хэмээн илэрхийлжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх...
tentsver.mn | 19 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын Ерөнхийлөгч Эммануэль Мак...
tentsver.mn | 23 цагийн өмнө
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Хүний их эмч Э.ӨНӨРЖАРГАЛ: Тэмбүү тусахгүй байя гэвэл үнэнч...
tentsver.mn | 2 Жилийн өмнө