XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сарын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш 12.00 цагаас эхэлнэ. Даян аварга Н.Батсуурь бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлэхэд Монголын үндэсний бөхийн холбооноос “Бүртгэх боломжгүй юм байна” гэсэн хариу өгчээ. Харин даян аварга цахим хуудаснаа “Хууль ёсны дагуу маргааш барилдана. 18 сарын турш удаан хүлээлээ” хэмээн мэдэгджээ. Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд мөн түүнийг барилдуулаагүй бөгөөд “Бүртгэлээ хийлгээгүй” гэсэн тайлбарыг өгч байв. Мөн үүний дараа "Жем групп"-ийн нэрэмжит Монгол Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Улсын даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар бүртгүүлсэн. Гэвч тэднийг барилдахыг эсэргүүцэн бусад бөхчүүд хүндэтгэлийн барилдааны нэгийн даваанд гарч барилдаагүй. Ийнхүү хүчит бөхийн нэгийн давааг дахин барилдуулахаар болсон ч аварга Н.Батсуурь болон түүний аав, харцага Г.Намсрайжав тэргүүтэй Увс аймгийн бөхчүүд талбай дээр гарч зогсон, эсэргүүцэл илэрхийлэн барилдааныг эхлүүлэхгүй байсан учир аргагүйн эрхэнд Монголын үндэсний бөхийн холбоо тус барилдааныг цуцалж байсан билээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13