Энэ оны анхны цуврал Гран При тэмцээнээс Монголын баг гурван медаль хүртлээ

Admin | 2022-01-30


Португалийн Альмэйда хотноо жүдо бөхийн 2022 оны анхны цуврал Гран При тэмцээн зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Манай тамирчид гурван хүрэл медальтайгаар медалийн чанараараа 18 дугаар байрт эрэмблэгдсэн байна. Манай тамирчдаас эхний өдөр -60 кг-д “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт хорооны тамирчин 2021 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт Бямбажавын Цогт-Очир хүрэл медаль хүртсэн.

Тэмцээний хоёр дахь өдөр -73 кг-ын жинд Дархан Уул аймаг, “Женко” клубийн тамирчин тамирчин Өмнөговь-2021 насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын аварга Лавжаргалын Анхзаяа хүрэл медаль хүртээд байлаа.

Энэ медалийн буухиаг тэмцээний сүүлийн өдөр Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Амарсайханы Адъяасүрэн үргэлжлүүлж +78 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.

Манай жүдочдын дараагийн тэмцээн 2022 оны 02 сарын 5-нд эхлэх Парисын Их дуулга байх юм. Парист 58 орны 344 жүдоч өрсөлдөхөөр урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна.

Эх сурвалж: МЖБХ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)