Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан болно

Admin | 2022-02-07


Монгол Улсын Консерваторийн БЦМС, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдааныг зохион байгуулахаар болжээ. Монгол Улсын Консерваторийн 85 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ардын багш, гавьяат жүжигчин, профессор Гарамын Долгорсүрэнгийн нэрэмжит Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан ирэх гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 28-нд зохион байгуулагдахаар болсон байна. Г.Долгорсүрэн өөрийн амьдралыг бүжгийн урлагт зориулж, түүнээс 50 гаруй жил МУ-ын Консерваторид үр бүтээлтэй ажиллахдаа, монгол бүжгийн системтэй дэг сургалтын суурийг тавьсан алдарт багш, сурган хүмүүжүүлэгч юм. 2023 онд тохиох түүний мэндэлсний 100 жилийн ойг угтсан тус уралдааныг цаашид гурван жил тутамд тогтмол зохион байгуулахаар болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)