Монголын үндэсний өвлийн спортын VII наадам энэ сарын 18-нд эхэлнэ

Admin | 2022-02-08


Монголчуудын өнө эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилгыг агуулсан Үндэсний өвлийн спортын VII наадмын тов гарлаа. Энэхүү наадмыг мөсний шагай, мөсний сурын харваа зэрэг үндсэн хоёр төрлөөр зохион байгуулах юм. Өвлийн спортын наадам “Скай ресорт” цанын баазын баруун хойно Туулын голын мөсөн дээр энэ сарын 18-20-нд болох ажээ.

Мөн энэ удаагийн наадамд тэмээн уралдаан үзүүлэх тоглолтоор орж байна. Тэмээн уралдаан нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд гуравдугаар сарын 5-6-нд болно гэдгийг Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. Монголын үндэсний өвлийн спортын наадмыг улсын хэмжээнд олон нийтийн оролцоог ханган нэгдсэн зааврын дагуу зохион байгуулах юм байна. Энд дарж нэгдсэн заавартай нь танилцана уу. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)