Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ

Admin | 2022-02-10


Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох Яшар Догугийн нэрэмжит уламжлалт тэмцээн 2 дугаар сарын 24-27-нд Турк улсын Стамбул хотод болно.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос тус тэмцээнд оролцох орнуудын урьдчилсан мэдүүлгийг зарлав. Монголоос эрэгтэйчүүдийн 57 кг жинд З.Занабазар, Б.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Т.Тулга, 74 кг-д Б.Бямбадорж, З.Сумъяабазар, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, М.Тэмүүжин, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал, Ц.Намуунцэцэг, 53 кг-д Б.Болортуяа, Б.Хулан, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д Б.Хонгорзул, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 76 кг-д Г.Ариунжаргал нарын эрэгтэй 9, эмэгтэй 8 тамирчны нэр хүчээ сорихоор мэдүүлэгт орсон байна.

Туркийн тэмцээний мэдүүлэгт орсон Монголын эрэгтэй бөхчүүд Иван Ярыгиний Гран при-гийн дараа Красноярсийн бөхийн академид 7 хоног бэлтгэлээ базаагаад, одоо Дагестаны шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байна.

Түүнчлэн эрчүүдтэй хамт “Женко” клубийн 2 эмэгтэй тамирчин олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Отгонжаргал нар анх удаа бөхийн өлгий нутаг Дагестаны шилдгүүдтэй хамт бэлтгэл хийж байгаа юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)