Морин хуурын чуулгын “Best of playing love” тоглолтоо ирэх сарын 5-нд эхэлнэ

Admin | 2022-02-11


Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохиогдож буй эхний тоглолт үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Тэдний үзэгчдэдээ хүргэж буй эхний тоглолт Монголын болон дэлхийн киноны хөгжмийн “Best of playing love” тоглолт юм. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжмийн нэгэн томоохон урсгал болтлоо хөгжсөн зүйл бол киноны дуу, хөгжим юм. "Төгөлдөр хуурчийн домог" (Legend of 1900) киноны "Хайрыг хөгжимдөхүй" (Playing Love) хэмээх хайрын уянгалаг хөгжмөөр нэрлэсэн киноны хөгжмийн концерт нь Морин хуурын чуулгын уламжлалт брэнд тоглолтуудын нэг юм. Энэхүү тоглолт нь Монгол үндэсний хөгжмийн хөгжилд нэгэн шинэ хуудас нээхээс гадна кино болон хөгжим сонирхогчдын жил бүр хүсэн хүлээдэг уламжлалт тоглолт болсон билээ. “Best of playing love” тоглолт ирэх сарын 5, 6-нд Соёлын төв өргөөний концертын танхимд болно. 

Морин хуурын чуулга алдарт "Төгөлдөр хуурчийн домог" (Legend of 1900) киноны "Хайрыг хөгжимдөхүй" (Playing Love) хэмээх бүтээлийг хэрхэн эгшиглүүлснийг хүргэж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)