Украинд 90 орчим монгол иргэн байгаагийн 62 нь оюутнууд

Admin | 2022-02-13


Сүүлийн үед ОХУ, Украины харилцаа улам хурцдаж буй. ОХУ сүүлийн хагас жилийн хугацаанд Украины хилийн ойролцоох цэргийн тоогоо нэмэгдүүлж байгаа нь тус бүс нутгийг тогтворгүй байдалд хүргэж, дайн өдөөх хэмжээнд хүргэж магадгүй гэж олон улсын хэвлэлүүд мэдээлээд байгаа юм.

Украйны иргэд өнгөрсөн ням гарагаас эхлэн Киев хотод жагсаж эхэлсэн юм. Ийнхүү дайны бэлэн байдалд байгаа тус улсад 68 монгол оюутан суралцдаг аж. Тэдний зургаа нь энэ хичээлийн жил цахимаар буюу эх орноосоо хичээлдээ хамрагдаж байгаа гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газраас өглөө. Түүнчлэн Украйнд ажиллаж, амьдардаг 20 орчим монгол иргэн байдаг ажээ. Манай улс Украинд дипломат төлөөлөгчийн газаргүй тул Варшав дахь Элчин сайдын яам давхар хариуцдаг. 

Консулын газрын өгч буй мэдээллээр Варшав дахь Элчин сайдын яам болон Өргөмжит консулаараа дамжуулан тус улсад буй монгол иргэдтэй тогтмол холбоо тогтоож, шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж байгаа аж. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)