
Филиппин Улс коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас гадаадын иргэдийн зорчих хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтаа энэ сарын 10-ны өдрөөс эхлэн цуцаллаа. Ингэснээр Филиппин Улсад визгүй зорчих хэлэлцээртэй гадаад улсын иргэд тус улсад хэвийн зорчих боломжтой болов. Монгол Улсын бүх төрлийн паспорттай иргэд Филиппин Улсад 21 хүртэл хоног визгүй зорчих хэлэлцээртэй.
Филиппинд зорчих гадаадын иргэд коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлагатай бөгөөд Филиппинд хүрэлцэн ирсний дараа 7 хоногийн хугацаанд өөрийн эрүүл мэндийн байдлыг хянаж, коронавируст халдвар /Ковид-19/-ын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах юм.
Зорчигчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Нислэгээс 48 цагийн өмнө өгсөн ПГУ шинжилгээний сөрөг хариутай байх,
- Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдаагүй хүүхдийг асран хамгаалж яваа эцэг, эх, асран хамгаалагч нь вакцины бүрэн тунд заавал хамрагдсан байх,
- Коронавируст халдварын эмчилгээний зардлыг даатгасан аяллын даатгалтай (35,000 ам.доллароос дээш) байх,
- Гар утсандаа "TRAZE" аппликейшныг суулгасан байх шаардлагатай.
Жич: Филиппин Улс нь хэдийгээр гадаадын иргэдийг хүлээн авч эхлэн, зорчих хөдөлгөөнийг сэргээсэн боловч тус улсад коронавируст халдварын тархалт, эрсдэл өндөр байгааг иргэд та бүхэнд сэрэмжлүүлж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвт...
tentsver.mn | 2 цагийн өмнө












Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07


















Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13











Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 3 Жилийн өмнө








