“Хөх сувд”-ны мөсөн урлалд 50-60 сая төгрөг зарцуулна

Admin | 2022-02-15


Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр ирэх сарын 3, 4-ний өдрүүдэд болно. Мөсний баярын арга хэмжээний чимэг бол мөсөөр урласан бүтээлүүд байдаг. Хөвсгөл нуурыг зорин ирсэн гадаад, дотоодын аялагчдад зориулан орон нутгийн уран бүтээлчид мөсөн хотхоныг бүтээдэг байсан бол энэ жил Хөвсгөл, Улаанбаатар хотын урчууд хамтран хийнэ. Урьдчилсан байдлаар мөсөн урлалд 50-60 сая төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөж байгаа юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)