Дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина” сонгодог жүжиг 2020 оны аравдугаар сарын 3-нд Монголын үзэгчидтэй анх уулзсан. Нээлтээ хийснээсээ хойш соёл, урлагийн салбарын хэмжээнд хамгийн олон буюу нийт 38 удаа тоглогдож, 18142 үзэгчдийн хүртээл болоод байгаа юм. Тэгвэл энэхүү жүжиг гуравдугаар сарын 1-нээс эхлэн тайзнаа амилах гэж байна. “Анна Каренина” сонгодог зохиолыг жүжгийн зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, төрийн соёрхолт, гавьяат жүжигчин найруулагч Н.Наранбаатар найруулж, Анна Каренинагийн дүрийг УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд нар бүтээсэн билээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх...
tentsver.mn | 12 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын Ерөнхийлөгч Эммануэль Мак...
tentsver.mn | 16 цагийн өмнө
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Хүний их эмч Э.ӨНӨРЖАРГАЛ: Тэмбүү тусахгүй байя гэвэл үнэнч...
tentsver.mn | 2 Жилийн өмнө