Монгол хүний оюун санаа, инновацад түшиглэсэн анхны цахилгаан машиныг танилцуулах арга хэмжээгээ Барс Моторс компанийн дэргэдэх Барс Электрик компани энэ оны хоёрдугаар сарын 26-ны 16:30 цагт зохион байгуулах гэж байна.
Барс Моторс компанийн анхны автомашины төсөл "MOZO" -г гурван жилийн өмнө Монголд танилцуулж байсан бөгөөд, тус машин Монголын хатуу ширүүн нөхцөлд амжилттай туршигдаж батлагдсан учир зах зээлд нээлттэй борлуулж байгаа. Энэ удаад цахилгаан машины шинэ шугамыг Барс Моторс компани нь Монгол дахь үйлдвэртээ нэмж, хөгжүүлэлт угсралтын ажлуудаа эрчтэй хурдтай хийж байгаа билээ.
Хүйтэн сэрүүн цаг агаар зонхилсон Монгол оронд цахилгаан машиныг нутагшуулахад зориулан Барс Моторс компани хөгжүүлэлтээ өнгөрсөн хугацаанд чиглүүлж иржээ. Тиймээс Монголын ирээдүйн эрчим хүчний нөөц, хомстлыг тооцож үзээд, сэргээгдэх эрчим хүчтэй хавсарч тэжээгддэг машин хамгийн тохиромжтой гэж үзээд энэхүү инновацлаг шийдлийг гаргаж ирээд байна.
102 км/цагийн хурдтай энэхүү машин нь гэрийн нөхцөлд 220В цахилгааны хүчин чадлаар 8-9 цаг цэнэглэх бол 380В хүчин чадлаар ердөө 40 минутад цэнэглэнэ. Машины дотор хэсгийн тухайлбал, суудлын халаалтыг дээвэрт байрлах нарны эрчим хүч хураагуураар цэнэглэж ажиллуулах юм. Ингэснээр, цахилгаан хөдөлгүүрийн цэнэг хуваагдаж тарахгүй ба зөвхөн зам дээр явах үед л хэрэглэгдэж, нэг цэнэглэлтээр бүрэн 300 км зайг туулах боломжтой. Дөрвөн хүний суудалтай, дунд оврын жийп машинтай адил газраас харьцангуй өндөр энэхүү цахилгааны машины загварыг олон нийтэд харуулж, дэлгэрэнгүй танилцуулах гэж байна.
Шавхагдашгүй нөөц болох сэргээгдэх эрчим хүчээр тэжээгддэг автомашин бол Монголд хамгийн тохиромжтой шийдэл. Учир нь, Монголд бараг өдөр бүр буюу 260 гаруй хоног цэлмэг нартай байдаг. Монгол Улсын үндэсний бүтээгчид дэлхийн хөгжлийн чиг хандлагатай зэрэгцэж байгаа. Цаашлаад зарим хөгжүүлэлтээр олон улсад жишиг болохоор байна. Илүү дэлгэрэнгүйг дараах линкээр орж бидэнтэй холбогдон авна уу.
Facebook: www.facebook.com/BarsMotors/
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх...
tentsver.mn | 12 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын Ерөнхийлөгч Эммануэль Мак...
tentsver.mn | 16 цагийн өмнө
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Хүний их эмч Э.ӨНӨРЖАРГАЛ: Тэмбүү тусахгүй байя гэвэл үнэнч...
tentsver.mn | 2 Жилийн өмнө