Монголын жүдо академи Японд салбараа нээлээ

Admin | 2022-02-16


Монголын жүдо академи жүдо бөхийн эх орон Япон улсын Сакай (Осака муж) хотод салбараа нээлээ. Юүки Такахаши багшийн хариуцан ажиллуулж буй тус салбар нь "Охама Бүдокан" ордны жүдо бөхийн танхимд хичээллэж байгаа юм. Монголын жүдо академийн Спортын төв ордон дахь салбарт ажиллаж байсан Юүки багш өдгөө гэр бүлийн хамт тус хотод амьдарч байгаа бөгөөд Япон, Монгол хоёр орны жүдо бөхийн холбоо харилцааг бэхжүүлж, хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахаар тус шинэ салбарыг нээсэн байна.

 

 

Цаашид Япон дахь тус салбар дээр түшиглэн багш дасгалжуулагч нарыг мэргэшүүлэх, суралцагч нараа хамтарсан бэлтгэлд хамруулах, олон улсын тэмцээн уралдаанд оролцуулах, соёлын солилцооны хөтөлбөр зохион байгуулах зэрэг олон ажлыг санаачлан хийхээр төлөвлөж байгаа юм байна. Монголын жүдо академи нь дэлхийн жүдо бөхийн төв "Кодокан" институтын “Кюү дан” систем дээр суурилан сургалтаа явуулдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)