Э.Амартүвшин Бельгийн вант улсын Льежийн хааны театрт дуулна

Admin | 2022-02-16


Дэлхийн сонгодог урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулан яваа баритон бол ардын жүжигчин Э.Амартүвшин. Тэгвэл тэрбээр ирэх сарын 3, 5, 8, 11, 13-ны өдрүүдэд Бельгийн вант улсын Льежийн хааны театрт Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд дуулахаар болсон байна. Э.Амартүвшин өмнө нь Италийн хамгийн эртний тайз гэгддэг Арена ди Веронад “Риголетто” дуурийн Риголеттогийн ариг дуулж байсан юм. Энэхүү дүрийн талаар Италийн хэвлэлд "Гол дүрд нь анх удаа Монгол Улсын залуу баритон, гайхалтай өгөгдөлтэй дуучин Энхбатын Амартүвшин дуулсан нь (дөнгөж 30 настай боловч) тус дүрийн нууц далд санаа, онцлог болгоныг хэдийнэ таньж мэдсэн мэт санагдлаа. Дуурийн гол дүрийн хамгийн зовж шаналсан хэсгүүдийг тодотгосон дуулалтын үг хэллэг, дуудлага нь төгс байсан бөгөөд маш их гашуудан эмгэнэж буй эцэг хүний дүрийг гайхалтай бүтээж, үзэгчдийн талархлыг хүлээн, нижгэнэсэн алаг ташилтыг зүй ёсоор хүртлээ" хэмээн бичиж байсан юм. Түүний хувьд одоогоор Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн бүтээл “Луйза Миллер” дуурийн Миллерийн дүрийг Ром хотын дуурийн театрт бүтээж буй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)