Мета ертөнцийн анхны хот “Мета Улаанбаатар” зарлагдлаа

Admin | 2022-02-16


Мета ертөнц дэх хамгийн анхны хот Улаанбаатарыг бүтээн байгуулсан “Seven Pixel” багийн хамт олон ₮100 саяын шагналын эзэн боллоо. 

Улаанбаатар хот – Mongol NFT мета ертөнцөд сүндэрлэх Монголын соёлын төв болох “Мета Улаанбаатар” хотыг зарлалаа. “Sandbox” мета ертөнцөд байрших энэхүү хот нь манай улсын соёл, түүхийг олон улсад сурталчлах хамгийн том цахим төв болох ба улмаар бараа үйлчилгээний худалдаа эрхлэх боломжуудыг ч давхар бий болгох юм.

Крипто валют, NFT технологи хөгжихийн хэрээр төвлөрсөн бус цахим ертөнцийн хөгжүүлэлт л мөн эрчээ авч байгаагийн илрэл нь томоохон хөрөнгө оруулалтын сан болон корпорацууд хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсон явдал юм. Цахим ертөнц хөгжүүлэх олон төслүүдээс тэргүүн эгнээнд “The Sandbox Metaverse” орж байгаа ба тус орчинд Mongol NFT 2021 оны 11 сард газар худалдан авч Монголын соёл, түүх, болон уран бүтээл түгээх төв байгуулахаар болсон.

2021 оны 12 сард ₮100 сая төгрөгийн шагналын сантай “Мета ертөнц дахь Улаанбаатар хотыг бүтээх” уралдааныг зарлаж “Sandbox” дахь хотоо хамтдаа бүтээхийг уриалсан билээ. Улмаар 2022 оны 2 сарын 15-нд уралдааны ялагчдыг тодруулж, мета ертөнцөд сүндэрлэх та бидний хотын танилцуулгыг хийлээ.

Уг уралдаанд нийт 113 баг бүтээлээ ирүүлснээс “Seven Pixel” багийн бүтээл хамгийн шилдэг нь байлаа. Тэдний уг бүтээл нь Улаанбаатар хотыг өнгөрсөн, одоо, ирээдүй 3 үеэр харуулсан нь өөрсдийн түүх соёлыг залуучуудад таниулахаас гадна дэлхийд Монголыг сурталчлах давуу талтай билээ.

 

Олон улсад хурдацтай өрнөж буй цахим шинэчлэлийн нэг хэсэг мета ертөнцөд дэлхийн өнцөг булан бүрээс орж буй хүмүүс, оролцогч талуудад ийнхүү Монгол улс өөрийн дуу хоолой, урлаг соёл, өв түүхээ таниулах, сурталчлах цаашлаад хамтран ажиллах бололцоог Mongol NFT бий болголоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)