"Монгол цуйван хэр вэ" дуугаараа танигдсан "Chaka Land" хамтлагийн тухай сонирхолтой баримтууд

Admin | 2022-02-17


Японы Chaka Land хамтлаг өнөөдөр Монголд ирээд байгаа билээ. Тус хамтлагийн хувьд Монголд нэг сарын хугацаатай байхаар ирсэн бөгөөд өөрсдийн тоглолтоо хийж хөгжмийн томоохон фестивальд оролцохоор төлөвлөсөн аж. Мөн реппер Г.Энэрэлтэй хамтарч дуу зохиохоор болжээ.

-"Chaka land" хамтлаг байгуулагдаад хоёр дахь жилээ болж байна.

-"Chaka land" хамтлагийн youtube хуудас нь 19.8  мянган дагагчтай аж.

 

-Японы Окинава хотод телевизийн нэвтрүүлэг хийдэг ба өөрсдийнхөө авьяаст тулгуурлан дуу хийдэг болсон.

-Тухайн хамтлагт Монгол хүн дуулдаг ба түүнийг Г.Энх-Эрдэнэ гэдэг.

 

-"Монгол цуйван хэр вэ" дуу бүтсэн түүх нь багийнхаа гишүүн болох Г.Энх-Эрдэнээс идэх дуртай хоолыг нь асуухад "цуйван" гэж хэлжээ. Энэ үед цуйвангийн тухай яриа өрнөж дууныхаа санааг олсон байна.

-"Монгол цуйван хэр вэ" дуу тус хамтлагийн монгол хэл дээр дуулсан хоёр дахь дуу бөгөөд эхний дуу нь "Бактери" нэртэй аж.

-  Бактери дуунд нь "Буга намнаач нь манайд байна

Булга зүйгээч нь танайд байна" хэмээх Монгол зүйр үг багтжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)