Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжгийн хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Тус жүжгийг ирэх сарын 3-наас эхлэн 27-ныг дуустал үзэгчдийн хүртээл болгоно. Хурлын үеэр "Гэм зэм" жүжгийн жүжигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсныг танилцууллаа. Сэтгэцийн эмч Зосимовын дүрд жүжигчин Л.Дөлгөөн, мөрдөгч Порфирий Петровичийн дүрд Т.Ариунчимэг, Пульхерия Александровна буюу ээжийн дүрийг Б.Нармандах, Дмитрий Прокофьевич Разумихин буюу өмгөөлөгчийн дүрд жүжигчин Э.Ууганбаяр нар тоглохоор болсон байна. Өнгөрсөн хугацаанд тус жүжиг 18 удаа тоглогдож, 4000 гаруй үзэгчийн хүртээл болсон байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Эдийн засаг
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13