Дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийг ирэх сарын 1-нээс үзэгчдэд хүргэхээр болсон талаар Улсын драмын эрдмийн театраас өнгөрсөн лхагва гарагт мэдээлсэн. Тэгвэл тоглолтын хуваарьт өөрчлөлт орж энэ сарын 27-ноос эхлэн гуравдугаар сарын 13-ныг хүртэл дуустал тоглогдохоор болжээ. Нээлтээ хийснээсээ хойш соёл, урлагийн салбарын хэмжээнд хамгийн олон буюу нийт 38 удаа тоглогдож, 18142 үзэгчдийн хүртээл болоод байгаа тус жүжгийн
Гол дүрд:
Анна Каренина-Н.Баярмаа /соёлын тэргүүний ажилтан/
Алексей Вронский-Т.Сэргэлэн
Алексей Каренин-Б.Жаргалсайхан /ардын жүжигчин/
Хоёрдугаар дүрд:
Константин Левин-С.Болд-Эрдэнэ /гавьяат жүжигчин/
Анна /хувь заяа/-Н.Сувд /Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, ардын жүжигчин/
Долли Облонская-Г.Урнаа /гавьяат жүжигчин/
Кити Щербацкая-Д.Хулан
Степан Облонский-О.Гэрэлсүх /соёлын тэргүүний ажилтан/
Бетси Тверская-М.Тогтохжаргал /соёлын тэргүүний ажилтан/
Туслах дүрд:
Варя Вронская-Ц.Баясгалан /гавьяат жүжигчин/
Щербацкий Ван-П.Цэрэндагва /хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин/
Щербацкая хатагтай-Ж.Оюундарь /гавьяат жүжигчин/
Серёжа-Т.Маргад нар тоглоно.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13