Азийн XIX спортын наадамд оролцох эмэгтэй шатарчид тодорлоо

Admin | 2022-02-22


Азийн XIX спортын наадмын шатрын тэмцээнд оролцох эмэгтэй тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 56 шатарчин оролцож швейцарь системээр есөн өрөг тоглож өрсөлдсөн юм. Дүн гарахад А.Энхтуул WGM 7.0 оноо, Б.Алтантуяа WFM 7.0 оноо, Б.Баярмаа WIM 7.0 оноо, Д. Мөнхзул WFM 7.0 оноо, О.Өлзийхишигжаргал WIM 6.5 оноо оноо авч эхний таван байрт шалгарлаа. Тэмцээний эхний гурван байр эзэлсэн А.Энхтуул, Б.Алтантуяа, Б.Баярмаа нарт БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд болох Азийн спортын XIX наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох батламж гардуулж, амжилт хүслээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)