Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон "Анна Каренина"-г тайзнаа дахин толилуулж байгаа билээ.
Жүжгийг Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж байгаа юм. Тэрбээр жүжгийнхээ талаар "Анна Каренина бол яг цагаа олсон жүжиг.
Үнэн хэрэгтээ Анна бол од эсвэл алдартай жүжигчин ч биш. Жирийн айлын эзэгтэй. Гэтэл түүний амьдралыг хов живд хутгах буюу одоогийнхоор бол сошиалаар нэг тарааснаас болж, тэр бүсгүй эцэстээ даахаа больж, амиа егүүтгэхэд хүрч байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийгэм нь өөрөө хүний амийг хөнөөж байгаа юм.
Гэтэл Аннагийн явдал нь ертөнцөд цор ганц биш. Энэ зохиолыг барьж авах болсон шалтгаан нь нийгэм хов живд дуртай, хүний амьдрал руу өнгийдөг, хөнжил сөхдөг зэрэг нь дээд цэгтээ хүрсэн гэдгийг л харуулахыг зорьж байна" гэлээ.
"Анна Каренина" жүжиг гуравдугаар сарын 17-ныг дуустал тоглогдох юм байна. Уг жүжиг анх 2020 оны аравдугаар сарын 3-нд нээлтээ хийснээсээ хойш соёл, урлагийн салбарын хэмжээнд хамгийн олон буюу нийт 38 удаа тоглогдож, 18,142 үзэгчдийн хүртээл болжээ.
Уран бүтээлчид:
Гол дүрд:
Анна Каренина – Н.Баярмаа /СТА/
Алексей Вронский - Т.Сэргэлэн
Алексей Каренин - Б.Жаргалсайхан /АЖ/
II дүрд:
Константин Левин - С.Болд-Эрдэнэ /УГЖ/
Анна /хувь заяа/ - Н.Сувд /Хөдөлмөрийн баатар, ТС, АЖ/
Долли Облонская - Г.Урнаа /УГЖ/
Кити Щербацкая - Д.Хулан
Степан Облонский - О.Гэрэлсүх /СТА/
Бетси Тверская - М.Тогтохжаргал /СТА/
Туслах дүрд:
Варя Вронская - Ц.Баясгалан /УГЖ/
Щербацкий Ван – П.Цэрэндагва /Хөдөлмөрийн баатар, АЖ/
Щербацкая хатагтай – Ж.Оюундарь /УГЖ/
Серёжа – Т.Маргад
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх...
tentsver.mn | 2 цагийн өмнө
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт ор...
tentsver.mn | 20 цагийн өмнө