Камила Валиевад ОХУ-ын Гавьяат тамирчин цол олгожээ

Admin | 2022-03-02


Өнөө цагийн уран гулгалтын тод од Камила Валиева допингийн асуудалд холбогдсоны улмаас Бээжингийн олимпын ганцаарчилсан төрөлд түрүүлэх зорилгодоо хүрч чадаагүй.

Асар их сэтгэлийн дарамт, хүнд нөхцөл байдлыг даван туулсаар IV байрт шалгарсан түүнийг эх орондоо очиход ОХУ хүндэтгэн хүлээж авсан юм.

Бээжин-2022” олимпын наадамд багийн төрөлд түрүүлсэн Валиевад ОХУ-ын Гавьяат тамирчин цол олголоо. Ингэснээр тэрбээр 15 насандаа Гавьяат цолоор энгэрээ мялаав.

Үүний сацуу Бээжингийн олимпоос медаль авсан есөн тамирчин Гавьяат тамирчин болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)