“Хөсөгтөн” хамтлагийн Европ дахь аялан тоглолт энэ сарын 25-нд эхлэх гэж байна. Энэ удаагийн аялан тоглолтоор Франц, Люксембург, Швейцарь, Бельги улсад "Жангар" цомгийн шинэ уран бүтээлүүдээ хүргэхээр болжээ. Аялан тоглолт гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ. Тус хамтлагийн “Жангар” цомог нь дэлхийн хөгжмийн салбарын мэргэжилтэн, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч буй бөгөөд “Жангар” цомог өнгөрсөн 2021 онд Ази Номхон далайн бүсийн шилдэг цомгоор тодорч байсан юм.
Хамтлагийн бүрэлдэхүүн
Д.Ариунболд (их хуурч, хөөмийч)
В.Батзориг (морин хуурч/хөөмийч)
Г.Адъяадорж (лимбэч/цохиур хөгжимчин/хөөмийч)
О.Чулуунбаатар (морин хуурч/хөөмийч)
Х.Уламбаяр (дунд хуурч/хөөмийч)
Ч.Амарбаясгалан (ятгач)
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх...
tentsver.mn | 2 цагийн өмнө
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт ор...
tentsver.mn | 20 цагийн өмнө