“Шатар + Кофе” өдөрлөг энэ ням гарагт болно

Admin | 2022-03-22


Монголын шатарт дурлагчдын хүрээг нэмэх, амралтын өдрийг оюунлаг таатай сайхан өнгөрүүлэх зорилгоор Стейниц академиас зохион байгуулдаг "Шатар + Кофе" тэмцээнийг энэ сарын 27-нд зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээнд нийт 60 оролцогч өрсөлдөх боломжтой бөгөөд шагналын сан бүхий тусгай таван байрыг эзлүүлэх аж. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Өдөрлөгт багтсан зүйлс, цагийн хуваарь:

08.45 – 09.45

Дэлхийн шатрын холбооны мастер Мөнхбаяр багшийн МАСТЕР ХИЧЭЭЛ. Супер тамирчдын тоглолт дээр шатрын гараа, дунд үе, төгсгөл, мэргэжлийн тамирчны харах өнцөг зэргийг, менежментийн ойлголттой хамтад тайлбарлан хүргэнэ. /Тэмцээний өмнө нь орж байгаа тамирчдад чанартай тоглолт гаргах үндэс болно/ 

10.00 – 16.00

 Тэмцээний үе. 1 өрөг 15 минут 10 секундийн цагийн хяналттай. /5 минутын түргэн тоглолт хийж байснаас илүү чанартай, тархи ачаалж өгнө/ Өрөг тус бүр 10-15 минутын шатрын хүүний төгсгөлийн хичээл мөн сэтгэлзүйн зөвлөмжийн яриаг хийнэ.

16.30 – 17.30

Тэргүүн байранд орсон 1 хүний 7 өрөг дээр шинжилгээ, тайлбар хаалтан дээр хийж. Тэргүүн байраасаа суралцах зарчмаар явна мөн алдааг засаж өгнө. Бид үргэлж өсөж хөгжих гэж, бусдаасаа суралцах соёлтой байх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)