Монгол Улсын Үндэсний шигшээ баг "FIFA DAYS" буюу ОУХБХ-ны өдрүүдийн хүрээнд эхний нөхөрсөг тоглолтоо Лаос улсын шигшээ багтай тоглосон бол дараагийн тоглолтоо бид Бангладеш улсын шигшээ багтай хийхээр болжээ. Манай улсын шигшээ баг тоглолт явагдах "Sylhet" хотын "Sylhet District" цэнгэлдэх хүрээлэнд Ичиро Оцука дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэлээ амжилттай хийсэн байна. 2002 оны ДАШТ-ны эрхийн төлөө Азийн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолт Саудын Араб улсад явагдаж, Бангладеш улсын шигшээ багтай манай баг 2001 оны хоёрдугаар сарын 12-нд тоглож 3-0 харьцаатай ялагдал хүлээж байсан. Ингээд хоёрдугаар сарын 19-нд хариу тоглолт явагдаж манай шигшээ багаас Д.Баярзориг, Б.Буман-Учрал минутад гоол оруулж 2-2 харьцаатай тэнцэж байсан. Тэгвэл энэ удаад гурав дахь удаагаа тоглох ОУХБХ-ны нөхөрсөг тоглолт энэ сарын 29-нд Улаанбаатар хотын цагаар 20:00 цагаас эхэлнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
"Улаанбаатар марафон 2024"-ийн гүйлтийн замын маршрутыг тани...
tentsver.mn | 3 цагийн өмнө
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл айма...
tentsver.mn | 4 цагийн өмнө
Г.БАТМӨНХ: Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын...
tentsver.mn | 10 цагийн өмнө
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 2024-05-15
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмж...
tentsver.mn | 2024-05-14
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 2 Жилийн өмнө