Засмал замын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тажикистаны нийслэл Душанбе хотноо болж өндөрлөлөө. Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй, эмэгтэй элит бөөн гараатэй уралдаанд манай таван тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэй элит ангилалд ОУХМ Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртлээ. Казахстаны Игор Чжан, Японы Х.Масуда нар тасарч, барианд зэрэг шахам ороход казах дугуйчин түрүүлж, япон удаалан манай тамирчин хүрэл дээр буув.
Эрэгтэй элит ангилалд өнөөдөр 12 улсын 41 тамирчид өрсөлдсөний дунд манай ОУХМ С.Жамбалжамцаас гадна ОУХМ Б.Марал-Эрдэнэ, ОУХМ Б.Мягмарсүрэн, ОУХМ Э.Билгүүнжаргал нар гараанд гарсан юм.
Өдөр болсон эмэгтэй элит ангилалд ОУХМ Ц. Солонго 12 улсын 40 тамирчидтай өрсөлдөж 10 байрт орсон. Манай тамирчин маш сайн өрсөлдсөн бөгөөд Эхний 10 байрт орсон тамирчид бүгд ганц секундын дотор барианд орсон юм.
Монголын баг тамирчид ийнхүү “Тажикистан 2022” Азийн АШТ-ээс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт гаргалаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
"Улаанбаатар марафон 2024"-ийн гүйлтийн замын маршрутыг тани...
tentsver.mn | 6 цагийн өмнө
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл айма...
tentsver.mn | 7 цагийн өмнө
Г.БАТМӨНХ: Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын...
tentsver.mn | 13 цагийн өмнө
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 2024-05-15
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмж...
tentsver.mn | 2024-05-14
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 2 Жилийн өмнө