Д.ТОГТОХСҮРЭН: МАН-ын бүлэг Цар тахлын тухай хуулийг дахин зургаан сараар сунгахыг дэмжиж байна

Admin | 2021-12-20


УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Цар тахлын тухай хуулийг сунгах эсэх асуудлаар хуралдаж, хуралдааны шийдвэрээ танилцууллаа. Хуралдааны шийдвэрийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. Тэрээр “Цар тахлын тухай хуулийг өмнө нь хоёр ч удаа сунгасан. Харин өнөөдрийн МАН-ын бүлгийн хурлаас Цар тахлын тухай хууль хуулийг дахин зургаан сараар сунгах зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Цар тахал үргэлжилсэн хэвээр байна. Шинэ төрлийн хувилбар гарч ирээд зарим газар аюултай түвшинд ч хүрч болзошгүй байна. Манай экспорт хаагдаж, эдийн засагт хүндрэл учирч болзошгүй байна. Иймд маш хурдан зохицуулалт хийх шаардлага үүснэ. Дээрх хоёр асуудлаар Цар тахлын тухай хуулийг зургаан сараар сунгах нь зүйтэй гэж үзсэн. Цар тахлын тухай хуулийг сунгах тухай асуудлыг энэ ондоо багтааж, Засгийн газар, УИХ-аар хуралдаж шийднэ.  Цар тахлын тухай хууль сунгагдвал Монголбанкны чиг үүрэг дэх ипотекийн зээлийн хугацааг нь сунгах, төлөлтийг нь хойшлуулах боломжтой байх гэж бодож байгаа” гэсэн мэдээлэл хийв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)