Дэлхий нийтийг хамарсан ковидын цар тахалтай холбогдуулан манай улс Цар тахлын тухай хуулийг 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан. Ингэхдээ уг хуулийн үйлчлэх хугацааг тухайн оноо дуустал байхаар заасан байдаг. Гэвч удаа дараа сунгагдсаар өнөөдрийг хүрсэн билээ. Тэгвэл өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Цар тахлын тухай хуулийг сунгах санал дээр нэгдсэн талаар бид мэдээлсэн. Энэхүү шийдвэрийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан. Дахин зургаан сараар сунгах саналын цаана ямар ашиг сонирхол нуугдаж байна вэ?Цар тахлын тухай хуулийн гол агуулга нь хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулах байдлаас урьдчилан сэргийлж аливаа төрийн үйл ажиллагаа, холбогдох арга хэмжээг шуурхай авахад зохицуулагдаж буй. Тодруулбал, төрийн байгууллагууд ямар нэг тендер зарлаж цаг алдалгүй бараа бүтээгдэхүүн шууд нийлүүлэх, төрийн албаны албан тушаалын томилгоог сонгон шалгаруулалтгүй хийх зэрэг заалтуудыг тодорхой тусгасан. Тэгэхээр Цар тахлын хуулиар халхалж МАН ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Үүний тод жишээ бол ихэнх яамдуудын Төрийн бичгийн дарга нар ковидын үед ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон байдаг. Мөн төрийн өмчийн байгууллагын зарим дарга нар бас л энэ хуулийн тусламжтайгаар гарч ирсэн байдаг. Нийтийн нүдэн дээр энэ ашиг сонирхол ил харагдаж байхад далдуур за тэгээд хэний хамааралтай ямар компани төрийн өмчийн байгууллагад бараа, бүтээгдэхүүнээ тендергүйгээр нийлүүлж байгаа нь ойлгомжтой болов уу. Тэгвэл дахиад энэ хуйвалдааны хугацаагаа зургаан сараар сунгахаа МАН-ынхан илэрхийлчихлээ. Ингэхдээ нэлээд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Цар тахал үргэлжилсэн хэвээр байна. Шинэ төрлийн хувилбар гарч ирээд зарим газар аюултай түвшинд ч хүрч болзошгүй байна. Манай экспорт хаагдаж, эдийн засагт хүндрэл учирч болзошгүй байна. Иймд маш хурдан зохицуулалт хийх шаардлага үүснэ. Дээрх хоёр асуудлаар Цар тахлын тухай хуулийг зургаан сараар сунгах нь зүйтэй гэж үзсэн” хэмээн их л боловсон тайлбарлаж харагдана билээ. Ямартай ч Цар тахлын тухай хуулийг сунгах тухай асуудлыг УИХ, Засгийн газар он дуусахаас өмнө хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13