Өнгөрсөн онд дэлхийн олон орны үзэгчдийг байлдан дагуулж байсан “Squid Game” цувралын хоёрдугаар бүлэг удахгүй үзэгчдэд хүрэх гэж буйг Нэтфликс компани болон уг бүтээлийн найруулагч Хван Дон Хёк нар албан ёсоор зарлажээ.
“Squid Game" цувралын эхний бүлгийг гаргахад 12 жилийг зарцуулсан. Харин Нэтфликсийн хамгийн алдартай цуврал болоход 12 өдөр л шаардагдсан юм.