Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 87 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Үүнээс
- 25 нь Улаанбаатарт
- 62 нь орон нутагт илэрсэн байна.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын нийт тохиолдлын тоо 927,122-д хүрсэн бол нас баралт 2,116 болжээ.