Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбарыхаа талаарх зарим мэдээллийг өглөө.
Тэрбээр "Энэ жил нийслэл, орон нутгийн ЕБС-иудын их засварт зарцуулах 10 тэрбум орчим төгрөгийг шилжүүлээд байна. Ингэхдээ хүүхдийн эрүүл мэндэд харшлахгүй, сөрөг нөлөөгүй будгаар будаж, засварлаж байна уу гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хичээл эхлэхээс өмнө шалгана" хэмээв.