ҮЙЛ ЯВДАЛ: Хугацаат цэргийн алба хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ болно

Admin | 2022-06-14


Өнөөдөр буюу зургадугаар сарын 15-ны өдөр болох үйл явдлын тоймоос хүргэж байна. 

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. 

09:30-16:00 цагт УИХ-ын байнгын хороод хуралдана. 

СЕХ-ны үүдэнд

8:30 цагт Ардчилсан Намаас орон нутгийн дахин сонгуулийн үйл явцад хар машины шинэчилсэн "хакер" хулгайн тохиргоог турших гэж буй талаар баримттай мэдээлэл өгч, шударга сонгууль зохион байгуулахыг шаардан жагсаал зохион байгуулна. Мөн Булган Завхан аймгуудад дахин сонгууль явагдах боломжгүй болсныг, тухайн цагт шүүх хурал болж буй талаар нэр дэвшигчид мэдээлэл өгнө.

Туушин зочид буудлын Сүлд танхимд

09:00-17:00 цагт "Монгол Улсын Нүүрсний давхаргын метан хийн нөөц” сэдэвт семинар зохион байгуулна. 

Гадаад Харилцааны Яамны “Номин танхим”-д

10:30 цагт “Бакула Ринбүүчи” сэдэвт шуудангийн маркийн нээлтийн арга хэмжээ болно.

АТГ-ын үүдэнд

10:30 цагт Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар ланд крузeр машиныг сая төгрөгөөр хувьчилсан уу, аймгийн засаг дарга авто осол гаргасан уу зэрэг асуудлаар мэдээлэл хийнэ. 

05 дугаар ангид

11:30 цагт Дотоодын цэрэгт 2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ болно.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:30 цагаас Нутгаа зорин баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл гүйсэн монгол морьдын талаар “Монголын эрийн гурван наадам-Их шүтээн” ТББ, “Биг блью фловер- ХХК-аас мэдээлэл хийнэ.

Төрийн ордны гадна 

11:40 цагт Үндэсний аюулгүй байдлын сангаас Монгол улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)