Өчигдөр буюу зургаадугаар сарын 14-ны шөнө БЗД-ийн XIV хороо Цагаан хуаран хотхоны хажуу дахь хогийн цэгээс нүүр царай нь танигдах боломжгүй болж өтсөн 30 гаруй насны эмэгтэй хүний цогцос олдсон байна.
Цогцсыг шуудайнд хийн хаясан байсан бөгөөд одоогоор цогцсыг таниулах, ямар хүн болохыг тогтоохоор албаны хүмүүс ажиллаж байгаа аж.
Урьдчилсан байдлаар талийгаач 3-6 сарын өмнө нас барсан гэсэн дүгнэлт гарчээ.