Энэ сарын 25-наас НДШ-ийн буцаан олголтыг өгч эхэлнэ

Admin | 2022-06-14


Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа  "НДШ-ийн буцаан олголтыг зургаадугаар сарын 25-наас иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ" гэлээ.

Манай улсад нэг сая төгрөгөөс доош цалинтай 400 мянга гаруй иргэн байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нэг сая төгрөгөөс доош цалинтай иргэдэд нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор болсон юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)