Энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр тог цахилгааныг төрөөс хөнгөлж байгаа хөнгөлөлт дуусгавар болох юм. Тэгвэл Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Цахилгаан, дулааны хөнгөлөлтийг ирэх оны зургадугаар сарын 30 хүртэл үргэлжлүүлэх гэсэн шийдвэр яригдаад явж байгаа. Дунджаар нэг айлд 48-65 мянга орчим төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн үг. Аж ахуйн нэгжүүдийн хөнгөлөлт энэ сарын 31-нээр дуусна. Бүтэн нэг жилийн хугацаанд эрчим хүчний өөрийн хүчин чадал, эх үүсвэр өвлийн ид ачааллын үед хүндрэлтэй байгаа хэдий ч Засгийн газар, Эрчим хүчний яам, мэргэжлийн байгууллагууд бүх тохируулга, зохицуулалтыг хийж өнөөдрийг хүртэл зохицуулж ирсэн. Цаашдаа аж ахуйн нэгжүүдийн цахилргаан, дулааныг хөнгөлөх боломжгүй. Урьдчилсан байдлаар Засгийн газар дээр яригдаад явж байна. Цар тахлын хууль батлагдсаны дараа Засгийн газар дээр ирэх долоо хоногийн хуралдаанаар дахин хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ” гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13