Иргэн та 2023 оны Төсвийн талаар саналаа дараах байдлаар өгөөрэй

Admin | 2022-10-11


  Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооноос анх удаа “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 19-нд Төрийн ордонд зохион байгуулахаар болсон.2023 оны төсвийн төслийн талаарх иргэдийн саналыг “D-Parliament” цахим хуудас болон утсаар авч байгаа юм.

Олон нийтийн нээлттэй, хяналттай хэлэлцүүлэгт иргэд тэр дундаа төсөв, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн иргэний нийгмийн болоод мэргэжлийн судалгааны байгууллагуудаас “D-Parliament” цахим хуудас, D@parliament.mn мэйл хаягаар болон 51-262727 утсаар саналаа аравдугаар сарын 7-ноос 17-ны өдрийг хүртэл хүлээн авч байна.

Дараах линкээр орж саналаа өгнө үү https://www.parliament.mn/nn/18638/

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)