М.ТУЛГАТ: Улсын дээд шүүхээс намайг ямар ч маргаангүй бүртгэнэ гэдэгт итгэлтэй байсан

Admin | 2021-12-26


М.Тулгат даргатай АН-аас мэдээлэл хийлээ. "Өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүх Ардчилсан намын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Дээд шүүхийн хуралдаанаар О.Цогтгэрэлийг намын даргаар бүртгэхээс татгалзсан. Ингээд хууль ёсны буюу намайг бүртгэх асуудлыг хэлэлцэх байсан. Манай талаас энэ материалыг буцаан татсан учир хэлэлцүүлээгүй. С.Эрдэнэ энэ материалыг дутуу байна  гээд арванхоёрдугаар сарын 15-нд эргүүлэн татсан байна. Үүнийг би болон намын удирдлагууд бүгд мэдээгүй байсан. Ингээд С.Эрдэнэ "Намайг О.Цогтгэрэлийн талтай албан тушаал наймаалцсан гээд Үндсэн дүрмийн хороогоор хэлэлцэнэ гэсэн" байна. Ингээд намайг намаас хөөх талаар ярьсан. Би өнгөрсөн найман сарын хугацаанд хүлээцтэй хандаж ирсэн. Би намын даргаар сонгогдохдоо хоёр намаа эвлэрүүлнэ гэсэн амлалт өгсөн. Үүнийгээ ч хэрэгжүүлж ирсэн. Амаргүй, адармаатай байлаа. Гэтэл намайг урвасан мэтээр тайлбарлаж байгаа. Улсын дээд шүүхээс намайг ямар ч маргаангүй бүртгэнэ гэдэг бүрэн итгэлтэй байсан. Хэрэв миний материалыг татаж аваагүй байсан бол Ардчилсан намын асуудал нэг талдаа гарах боломжтой байсан" гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)