
НӨАТ-ын сугалааны тохирол 13:00 цагт хэлж, явагдаж дууслаа. Сугалаанд иргэдийн 2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан бөгөөд улсын хэмжээнд 36.738.824 баримт системд бүртгэгдсэн байна.
Энэ удаагийн тохирлын дүнг танилцуулж байна:
3 орон таарсан- 32.869
4 орон таарсан- 3.267
5 орон таарсан- 320
6 орон таарсан- 40
7 орон таарсан- 2
8 орон таарсан -1 азтан тодорлоо.
Системд бүртгүүлсэн 36.738.824 баримтаас 36.499 баримт орон таарч, азтан болов. Өнөөдрийн тохирлоор Улаанбаатар хотоос хамгийн олон буюу 30.393 азтан тодорлоо.
1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40.000-10 сая төгрөг
51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60.000-30 сая төгрөгийн урамшуулал авна.