НҮБ-ын 143 гишүүн орон ОХУ-ыг түрэмгийллээ зогсоохыг уриалжээ

Admin | 3 Жилийн өмнө


  ​НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хуралдаанаар 42 орны хамтран өргөн барьсан “Украйны газар нутгийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлын тухай” тогтоолын төслийг хэлэлцжээ. Худалдааны төгсгөлд тогтоолын төслийг дэмжих санал хураалт явуулжээ. Үүгээр НҮБ-ын гишүүн 183 орны 143 нь дэмжсэн байр суурь илэрхийлсэн байна. Мөн 5 улс татгалзсан, 35 улс түдгэлзсэн санал ирүүлсэн байна.

Татгалзсан буюу тогтоолын төслийн эсрэг байрь суурьтай 5 улсад ОХУ, Беларусь, Хойд Солонгос, Никарагуа, Сири багтаж байна. Харин Энэтхэг, БНХАУ, Пакистан, Бразил, Өмнөд Африк, Куба, Вьетнам болон Төв Азийн 6 улс орон түдгэлзсэн санал өгчээ. Ийнхүү НҮБ-аас ОХУ-ыг байлдааны үйл ажиллагаагаа зогсоохыг уриалсан тогтоол баталлаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)