"Чингис хаан" музейг өчигдөр 1200 гаруй хүн үзжээ

Admin | 2022-10-13


"Чингис хаан" хаад язгууртны музей өчигдрөөс олон нийтэд үйлчилж эхэлсэн. Энэ өдөр тус музейг 1200 гаруй хүн үзжээ. Үзэгчдийн 800 гаруй нь хүүхэд болон ахмадууд байсан бол бусад нь тасалбараа авч үйлчлүүлсэн иргэд байна.

"Чингис хаан" музейн тасалбарын үнэ

  • Том хүн 30,000,
  • Оюутан 25,000,
  • Гэр бүл 20,000 төгрөг юм. 

Хуулийн дагуу 0-16 насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд үнэгүй үйлчилдэг. 

Цагийн хуваарийн дагуу мягмараас ням гараг хүртэл 09:00-17:00 цагт нээлттэй байх бөгөөд тасалбар борлуулах цэг 15:30 цаг хүртэл ажиллана. Тус музей Даваа гарагт амарна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)